Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулган эхэлж хэлэлцэх асуудлаа батлаад завсарлав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж хэлэлцэх асуудлаа баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар:

  1. Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
  2. УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай
  3. Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
  4. Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  5. Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  6. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, орон тооны гишүүнийг томилох тухай
  7. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор асуулт асуух гишүүн байсангүй.

УИХ-ын дарга М.Энхболд "Эдгээр асуудлыг хэлэлцэхээс өмнө Байнгын хороод хуралдана. Байнгын хороодыг хуралдаж дуустал чуулган түр завсарлана" гэв.