Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн нээлтэнд ОХУ-ын тугийг нэрт волейболчин барихаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 Олимпийн наадмын нээлтийн үеэр ОХУ-ын тугийг нэрт волейболчин Сергей Тетюхин барихаар болсон тухай өчигдөр Олимпийн хошой аварга Елена Исинбаева өөрийн Инстаграм хуудсандаа мэдээлжээ.

Сергей Тетюхиний хувьд Рио 2016 түүний зургаа дахь Олимпийн наадам болж байна. Одоо 40 настай тэрээр 2012 оны Олимпийн алт, 2000 оны Олимпийн мөнгө, 2004, 2008 онуудын Олимпийн хүрэл медалийг авч байжээ.

31 дэх удаагийн Зуны Олимпийн наадам нь Өмнөд Америкт болж байгаа анхны наадам бөгөөд наймдугаар сарын 5-21-ний хооронд Бразилийн Рио де Жанейро хотод болно.

Паралимпийн наадам нь есдүгээр сарын 7-18-ны хооронд болох юм.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines