Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхтайваны нэрийг татаж, Эрчим хүчний сайдад П.Ганхүүг дэмжжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 29
iKon.MN
 

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 100 дэмжжээ. 

Бүлгийн хурлаар ЭБЭХ-ний дэд сайд асан Т.Энхтайваны нэрийг татсан байна. Түүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тул түдгэлзүүлжээ. Өчигдөр болсон МАН-ын УЗ-ын хурлаар түүнийг дэмжээд байсан юм.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 

Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтцийг 15 яамтай байхаар баталсан билээ. Үүнээс 11 яамны сайдыг УИХ-ын чуулган шөнө дөл хүртэл хуралдаж томилоод байгаа билээ. Харин одоо үлдсэн дөрвөн яамны сайдыг томилохоор хэлэлцэж байгаа юм. 

Дөрвөн яамны сайдад нэр дэвшигч:

  1. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
  2. Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ 
  3. Эрчим Хүчний сайдаар П.Ганхүү 
  4. Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.