Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын сурагч Математикийн олимпиадаас оргожээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ сард Хонг Конгод болсон Олон улсын Математикийн 57 дугаар олимпиадад оролцсон Хойд Солонгосын багийн нэг гишүүн Хонг Конг дахь Өмнөд Солонгосын консулын байр руу оргосон тухай мэдээлэл Лхагва гарагт ил болжээ.

Хоёр багш, зургаан сурагч нийт найман хүнтэй багийн гишүүн болж ирсэн хүү буудлаасаа оргож үлдсэн болохыг нэрээ нууцалсан дипломат албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Хонг Конгийн Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн кампуст бусад орны багуудын ихэнх нь байрласан бол Хойд Солонгосчууд тусдаа жижиг буурчийн газарт байрлаж байжээ.

Багийн бусад гишүүд нь энэ сарын 19-ний өдөр Хятадаар дайран нутаг буцацгаасан гэнэ. Тэд багаараа 109 орноос зургаадугаар байрт орсон юм.

Одоогоор энэ тухай Хойд ба Өмнөд Солонгосын Хонг Конг дахь төлөөлөгчид огт мэдээлэл өгөхгүй нууцалж байгаа аж.

Зарим судлаачдын үзэж байгаагаар уг асуудлыг Хонг Конг шийдэхгүй, дээд түвшинд Бээжин-Пьёньяний хооронд ярилцах байх гэжээ.

Хонг Конгод хамгийн сүүлд 1996 онд Хойд Солонгосын нэгэн гэр бүл дүрвэн ирж, албаныхнаас тусламж гуйж байсан гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post