Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг ес, сайд нарыг 24 хоногийн дараа томилжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Их хурлын 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход ямар хугацаа зарцуулж байсныг тоон мэдээллээр хүргэж байна.  

Уг мэдээллээс харахад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулсан нь 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш  ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.