Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Яам, агентлагийн ОРОН ТООГ 315-аар цөөрүүлснээр ₮3.2 тэрбумыг хэмнэх тооцоо гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

- Яам, агентлагийн тоог цөөлснөөр жилд 5.4 тэрбум  төгрөг хэмнэнэ -

Засгийн  газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталснаар  улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон   тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллахаар болсон. 

Шинэчлэн баталсан бүтцийн дагуу  яамдын орон тоог 109, агентлагийнхыг 206-аар цөөрүүлж байгаа бөгөөд нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан байна.

Сангийн яамны Зарлагын хэлтсийн зөвлөх Т.Батсүхийн хэлснээр яам, агентлагийн орон тоог  315 хүнээр  цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна.

Харин бүтэн жилээр нь тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Цаашид ч хэмнэлтийн энэ тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж хэллээ.

Яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллах чиглэл өгсөн нь дунд шатны дарга нар  дур мэдэн орлогч, зөвлөх томилдог буруу жишгийг Засгийн газрын тогтоолоор хориглож байгаа аж.