Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн төлөөлөл залуучуудыг Германд айлчлуулахаар болжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 08-17-ны өдрүүдэд Монгол-Герман залуу улс төрчдийн Анхдугаар чуулган Улаанбаатар хотод болсон. Тус чуулган нь Герман Монголын хамтарсан "Отгонбаяр" сан болон “Монгол Германы Гүүр" ТББ-ын дэмжлэгтэйгээр "Ойлголцол-хөгжлийн гарц" уриан дор зохион байгуулагдсан юм.

Энэхүү чуулганы үр дүнд Монгол Улсын улс төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа есдүгээр сарын 08-17-ны өдрүүдэд ХБНГУ-руу айлчлал хийхээр болсон аж.

Тус айлчлалын гол зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо болон үйл ажиллагаатай танилцаж, практик туршлагыг судлах, хоёр орны улс төрч залуучуудын харилцаа холбоог сайжруулах замаар цаашдын хамтын ажиллагаагаа цогцлоох явдал юм.

Энэхүү айлчлалд явуулах намуудын төлөөлөлд тодорхой шаардлага тавих ба намаа бүрэн төлөөлөх чадвартай хоёроос дээш жил тус намдаа ажилласан 25-35 насны залуу улс төрч оролцох боломжтой аж.