Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк E-mart худалдааны төвд шинэ салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Орон даяар тархсан салбар, нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн ХасБанк, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй Чингис И-март худалдааны төвийн 3-р давхарт шинэ салбараа нээлээ.

E-mart худалдааны төв нь БНСУ-ын жижиглэн худалдааны №1 сүлжээ бөгөөд Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган м.кв талбай, 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн, 260 авто машины дулаан зогсоол бүхий хайпермаркетаа нээснээр нэг цэгээс бүх хэрэгцээт бараа, үйлчилгээгээ авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.

 

Эрхэм харилцагч та бүхэн тус дэлгүүрээр үйлчлүүлэнгээ ХасБанкны салбараас бичил болон жижиг дунд бизнес, хэрэглээний зээл, орон сууцны санхүүжилт, бүх төрлийн гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай авах боломжтой.

 
 

Мөн шинэ салбарын нээлтийг тохиолдуулан олон улсын виза картыг жилийн хураамжаас чөлөөлөн гадаадад сурахаар зэхэж буй оюутан залуустаа бэлэг барихын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн хугацаа уртасч, нөхцөл таатай болсныг дуулгахад таатай байна.

 
 

Дашрамд дурдахад ХасБанк 2016 он гарснаас хойш III, IV хорооллын эцэс дэх Соло молл худалдааны төв болон Баян Монгол хороолол, Зайсанд шинээр 3 салбар, тооцооны төвийг нээсэн бөгөөд ийнхүү 4 дэх салбараа нээснээр харилцагч та бүхэндээ улам ойртсоор байна.

Амьдралд – Ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.