Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарт ҮЕР буулаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын ихэнх хэсэг өчигдөр /2016.07.28/ орой 20:00 цагийн орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас үерт автлаа. Баянгол дүүргийн III, IV хороолол, Сүхбаатар дүүргийн 32-ын тойргоос цааш долоон буудал хүртэлх зам усаар дүүрэв. Энэ хавийн замд өндөрлөг хэсгээсээ чулуу ихээр урсаж орж ирсэн байсан.

Мөн Баянзүрх дүүрэгт "Чингис" зочид буудал, Бөхийн өргөө, Хан-Уул дүүрэгт Энхтайваны гүүр орчмын зам үерийн усанд автсан байна.

Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед жолооч, зорчигчид та бүхэн болгоомжтой зорчих, хурдаа тохируулж явах, цаг агаарын мэдээллийг тогтмол авч байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

2016 оны 07 дугаар сарын 28-ны 21:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг