Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урьжээ

ГХЯ
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус баяр хүргэсэн нөхөрсөг захидал ирүүлэв.

Гадаад хэргийн сайд С.Лавров захидалдаа хоёр улсын Гадаад хэргийн яамд нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны олон жилийн найрсаг уламжлалтайг дурдаад, олон улсын болон бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар ойр дотно, үр бүтээлтэй хамтран ажиллах нь Монгол-Оросын стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэхэд түлхэц болно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тасралтгүй тогтвортой хөгжиж буйг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшуулахын төлөө хамтарч ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урьсан байна.

Ийнхүү баяр хүргэж амжилт хүссэн захидал ирүүлсэн хоёр хөрш улсын Гадаад хэргийн сайд нарт сайд Ц.Мөнх-Оргил хариу талархлын захидал илгээв.