Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нөгөөх чинь цоо шинэ “Volkswagen Passat” авчихаж

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Саяхан л хуучин муу япон тэрэгээ солих завгүй унаж явсан тэр маань нэг л өглөө герман тэрэг уначихсан ажилдаа хүрээд ирлээ. Бүүр болоогүй цоо шинэхэн 0км гүйлттэй “Volkswagen Passat” гэдэг чамин суудлын машин авчихсан байна гээч. Намайг хэний тухай ярьж байгааг та гайхаж байна уу.

Тэгвэл түүний талаар би танд хэлье. Тэрээр 30 орчим насны тогтсон ажилтай, хараахан том компанийн захирал болоогүй хэдий ч үеийнхэн дундаа чамгүй  ажилсаг  амжилтаараа манлайлж яваа нэгэн. Нас нь ч 30 гарчихлаа, саяхан тушаал дэвшин цалин нь ч мөн нэмэгдэн  дажгүй тогтсон орлоготой болсон тэрээр ажлын өдрүүдэд  унах шатахуун зарцуулалт багатай хэдий ч нэг хэвийн  бус илүү өвөрмөц загвартай, олон жилийн эдэлгээг нь даах чанартай, бас ч гэж амралтын өдөр гэр бүлээ суулгачихаад тав тухтай зугаалахад тохиромжтой тийм л  машин сонирхож байлаа.

Хаа очиж чамгүй машин мэддэг тэрээр баталгаатай  нь дээр хэмээн  албан ёсны дистрибьютер “Таван Богд” ХХК-аас “Volkswagen Passat”-ийг төвөггүйхэн сонгожээ. Шууд бэлэн мөнгөөр худалдаад авах боломжгүй түүнд энэ нь асуудал болсонгүй.

Хуучин машинаа зарж урьдчилгаанд нь өгөөд сарын ердөө 1.45%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг Хаан банк-аас маш богино хугацаанд ажлын 2 хон өдөрт шийдүүлэн сэтгэлд нь бүрэн нийцсэн “Volkswagen Passat” авчээ.

Үнэндээ түүний сонголт эргэлзээгүй зөв байлаа. Олон жилийн түүхтэй герман инженерүүдийн чанар ханхалсан шийдлүүд, тэр болгон уулзвар дээр  таараад байхгүй  өвөрмөц загвартайгаас гадна амралтын өдөр ганцаарахнаа салхи татуулан  давхихад хангалттай хүч бүхий 1.8 литерийн турбо хөдөлгүүртэй бөгөөд ажлын өдрүүдэд унаад явахад хэтэвчинд хэмнэлттэй ч чамгүй уужим, гоёмсог салонд түүнтэй хамт суусан нэгний толгойд энэ ч угаасаа л дажгүй залуу шүү гэдэг бодлыг үлдээх тийм л тав тух бүхий “Volkswagen Passat”-ыг сонгосон  түүний сонголтод ОНЦ САЙН дүн тавих нь зүйтэй.  

 

Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш нийт 8 дахь удаагаа шинэчлэгдэж буй “Volkswagen Passat”-д  өөлөөд байх зүйл даан ч ховор. Тавуулаа суусан ч чихэлдээд байхааргүй уужим бөгөөд гоёмсог модон оруулга бүхий савхин салон, олон жилийн турш  уламжлагдаж ирсэн гадна классик модерн загварт байрлах шинэчлэгдсэн урд их гэрлийн талаар ярихгүй байж боломгүй. 

Хол ойрын тусгал сайтай “xenon” гэрэлтэйгээс гадна нэмэлтээр байрлах лед  өдрийн гэрэл нь үдшийн бүрийд гэрлэн дохио хүлээгээд зогсож буй түүний хажуугаар өнгөрөх хэний ч анхаарлыг татах увдистай.

 

Сая л нэг их хотын түгжрэлээс гаран шулуун замд дээврийн тал хүртэлх үргэлжилсэн шилэн лүүкээ нээчихээд салхи татуулан давхин яваа түүнд  урд яваа машиныг гүйцэд түрүүлэхэд хэзээд бэлхэн хүчирхэг турбо хөдөлгүүр нь урагшаа 7 шатлал бүхий хурдны хайрцгийн тусламжтайгаар араа солигдож байгаа нь үл мэдэгдэм тав тух, шаламгай байдлыг мэдрүүлэх ч шулуун замд ердөө зургаахан литер бензинээр 100 км замыг туулна гэдэг түүнд шинэхэн авсан “Volkswagen Passat” нь өнөө цагийн олон үйлдэлтэй Швейцар хутга гэлтэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.