Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци үерт өртсөн айл өрхүүдэд бараа материалын туслалцаа үзүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

2016 оны долоодугаар сарын 28-ны өдөр, Баян-Өлгий аймаг – Мобиком Корпораци болон түүний ажилтан албан хаагчид Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа материал бүхий хүмүүнлэгийн тусламжийг хүргэж өгөөд байна.

Өнгөрсөн долоодугаар сарын 10-ны өдөр болсон хүчтэй аадар борооны улмаас нийт 317 өрх эд материалын хохирол амссан бөгөөд одоогийн байдлаар 144 айл өрх ямар нэгэн тусламж аваагүй байгаа гэсэн мэдээллийг Онцгой байдлын холбогдох ажлын хэсгээс өгсөн байна.

 

Мобиком Корпораци уг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 120 өрхөд нийтдээ 1,500 кг гурил, 600 кг будаа, анхны тусламжийн хэрэгсэл, ариутгалын бодис, том хүний болон хүүхдийн хувцас, гутал, зуух яндан зэргийг тусламжаар өгч байгаа юм.

Үерт нэрвэгдсэн 4, 6, 9-р багуудын одоогийн нөхцөл байдалтай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нөөцийн газрын удирдлагууд болон Мобиком Корпорацийн ОНХАГ-ын захирал С.Дорждэрэм, Мобиком Корпорацийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Мырзашөл нарын бүрэлдэхүүнтэй баг биечлэн танилцаж дээрх хүмүүнлэгийн тусламжийг өрхүүдэд олгоод байна. 

 

Үерт нэрвэгдсэн өрхүүдэд хүйтний улирал эхлэхээс өмнө орон гэрээ тохижуулан суурьших, ундны усны болон цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбох, ариутгал, цэвэрлэгээ, эмчилгээний материал, барилгын материал болон хоол хүнс, хувцастай болох нэн тэргүүний хэрэгцээ шаардлага тулгарч буй энэ цаг үед Мобиком Корпорацийн хамт олон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд аймгийн иргэд маш их талархалтай байна хэмээн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

Дашрамд дурдахад Мобиком Корпораци 2015 оны хавар зүүн зүгийн нутгаар дэгдсэн ой хээрийн түймрийн гамшгийн үеэр Онцгой Байдлын Ерөнхий Газарт гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж хандивлаж байсан билээ. 

 

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком Корпорацийн зүгээс гэнэтийн байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг бусад аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.