Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАВАН ШАРЫН төмөр замын гармын замын хөдөлгөөнийг ТҮР ХААНА!

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны долоодугаар сарын 29-ний 21:00 цагаас долоодугаар сарын 30-ны 07:00 цагийн хооронд бүрэн хаахаар болжээ.

УБТЗ-ын II ангиас тус гарамд засвар үйлчилгээ хийх юм байна.

Дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд 4 дүгээр цахилгаан станцын замыг сонгож явахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс зөвлөлөө.

 

 


УБТЗ-ын II ангийн албан тоот

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 396-р гармыг УБТЗ-ын II анги хариуцан ажилладаг байна. Төмөр замын хэвийн байдлыг зам хэмжигч, сэв шалгуурын автоматчлагдсан вагонууд сард хоёр удаа, ажилчид багажаар байнга шалгадаг. Уг гармын авто зам, төмөр замтай огтлолцдог хэсэгт шалгалт бүрээр төмөр замын гэмтэл бичигдэж байгаа боловч энэ гэмтлийг засварлахад авто замын хөдөлгөөнийг доод тал нь 10 цаг хаах шаардлагатай хүндрэл байгаа учраас одоог хүртэл засварлаж чадахгүй хойшлуулж ирсэн. 

Энэ гэмтлийг зайлшгүй засварлах шаардлага гарсан тул 396-р гармыг 2016 оны долоодугаар сарын 29-ний 21:00 цагаас долоодугаар сарын 30-ны 07:00 цагийн хооронд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж өгөхийг хүссэн албан тоот ирүүлжээ.

 

 

Эх сурвалж: АТҮТ