Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгаар тогтнолын 100 жилийг нь тохиолдуулан Норвеги Финландад уулын оройг бэлэглэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Норвегийн эрх баригчид хөрш Финланд улсад нэгэн уулын оройг өгөх талаар хэлэлцэж байна.

Ирэх жил Финланд улс тусгаар тогтнолын 100 жилээ тэмдэглэх ба үүнийг нь тохиолдуулан Норвеги улс Халти нэртэй оргилыг бэлэг болгон өгөх санал боловсруулж байгааг Норвегийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Анне Нордског өчигдөр мэдээлжээ.

Уг уулын ихэнх хэсэг Финландад харьяалагддаг боловч ердөө зургаан метр өндөр оргил хэсэг нь Норвегид багтдаг юм байна.

Ингэснээр хилийн зурвасыг уг оройг Финландад оруулан шинэчлэх юм.

Норвеги улс нь уулархаг газар нутагтай. Харин Финландын хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 1,325 метр байдаг ба хэрвээ уг оройг шилжүүлбэл 1,331 метр өндөр уултай болох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider