Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Агентлагийн дарга нар ЗӨВЛӨХГҮЙ ажиллаж, ЖИЖИГ ОВРЫН машин унана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа.

Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.

Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

  • Шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх,
  • хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах,
  • Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах,
  • Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх,
  • Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх.

Засгийн газрын ТОХИРУУЛАГЧ агентлаг

  1. Тагнуулын Ерөнхий Газар
  2. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
  3. Үндэсний Хөгжлийн Газар
  4. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
  5. Онцгой Байдлын Ерөнхий Газар
  6. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар
  7. Стандарт, Хэмжил Зүйн Газар
  8. Цагдаагийн Ерөнхий Газар
  9. Хил Хамгаалах Ерөнхий Газар
  10. Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

Засгийн газрын ХЭРЭГЖҮҮЛЭГЧ агентлаг

  1. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар
  2. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
  3. Гаалийн Ерөнхий Газар
  4. Татварын Ерөнхий Газар
  5. Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Газар
  6. Архивын Ерөнхий Газар
  7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар
  8. Гадаадын Иргэн, Харъяатын Газар
  9. Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
  10. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
  11. Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар
  12. Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар
  13. Биеийн Тамир, Спортын Газар
  14. Соёл, Урлагийн Газар
  15. Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
  16. Ашигт Малтмал, Газрын Тосны Газар
  17. Мал Эмнэлэг, Үржлийн Газар.