Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Туркэд 130 мэдээллийн хэрэгслийг хаалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн эргэлт хийх оролдлогын дараах ээлжит цэвэрлэгээ өчигдөр буюу Лхагва гарагт болж Туркийн эрх баригчид 130 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаах шийдвэр гаргажээ.

Эдгээрийн дотор гурван мэдээллийн агентлаг, 23 радио, 16 телевизийн суваг, 45 сонин, 15 сэтгүүл, 29 хэвлэлийн болон түгээлтийн компани багтаж байна.

Өчигдөр өглөө мөн эрх баригчид сөрөг хүчний хэвлэл, мэдээлэлд ажилладаг 47 сэтгүүлчийг баривчилсан юм.

Хамгийн сүүлд Туркийн дотоод хэргийн сайд Эфкана Алагийн мэдээлснээр төрийн эргэлт хийх оролдлогын дараа баривчилсан хүний тоо 15,000-ыг даваад байна. Эдгээрийн 8,113 хүнийг албан ёсоор хорьж шүүх хурлыг хүлээж байгаа гэнэ.

Долдугаар сарын 15-ны төрийн эргэлтэд нийт 8,651 цэргийн албан хаагч оролцсон болохыг дотоод хэргийн сайд бас мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today