Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-аас Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүсчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa

Авлигатай Тэмцэх Газраас Монголын Хуульчдын холбоонд хандан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг 2016 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүргүүлжээ.

Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байгаа аж.

Иргэн Н.Энхбаяр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Авлигатай Тэмцэх Газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандсан байна.

Өмгөөлөгчийг заавал оролцуулах зарчмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй юм.