Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар АНХНЫ хуралдаанаараа ямар асуудал хэлэлцэх вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Шинээр байгуулагдсан Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр 15:00 цагаас эхлэн хуралдаж байна. 

Хуралдаанаар: 

  • Улсын онцгой комиссын бүрэлдэхүүний тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах, 
  • Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт хөрөнгө гаргах тухай, 
  • Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, 
  • Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний талаар 
  • Хуваарь шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж байна.

Мөн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар болон яамдын нөхцөл байдлын талаар сайд нар танилцуулах юм байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дашрамд дурдахад сайдгүй байсан дөрвөн яамыг ажлаа хүлээн авсан сайд нараар түр хариуцуулах тухай Ерөнхий сайдын захирамж өнөөдөр гарсан билээ.