Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн соёрхолт, барилгачин Н.Баянсайханыг салбарын сайдад зүтгүүлж эхэлжээ

Өглөөний сонин
2016 оны 7 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Нүдээ олсон томилгооны сураг сонсогдож эхэллээ. Барилгын салбарын 90 жилийн түүхэнд анхны эмэгтэй төрийн соёрхолт Н.Баянсайханыг барилгын салбарыг удирдах чадах Мэргэжлийн боловсон хүчин гэж МАН-ын нөлөө бүхий гишүүдийн хүчтэй дунд яригдаж эхэллээ.  Бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч барилгачин эмэгтэйг барилгын салбарынхан “Төмөр хатагтай” гэж нэрлэж ирсэн.

Н.Баянсайханы тухай товч дурьдвал. 

Тэрбээр монголын барилгын салбарт барилгачинаас эхлээд цехийн мастер, инженер, нэгдсэн үйлдвэрийн ерөнхий технологич, компанийн ерөнхий менежер, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч гээд бүхий л ажлыг хийж байсан туршлагатай эмэгтэйг Барилга хот байгуулалтын сайд болоход хамгийн сайн тохирох хүн гэж салбарынхан нь үзэж байна. 

Н.Баянсайханы монголын барилга салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлээд барахгүй. Учир нь тэрбээр 2002-2005 хүртэл 3 жилийн хугацаанд 150 метр куб дулаалгын материал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж Монгол улсдаа төдийгүй Азидаа анхдагч дулаалгын материал буюу перлитин бүтээгдэхүүн үйлдвэрлэж Азийн анхдагч дулаалгын материал үйлдвэрлэгч орон, Дэлхийн 21 дэх үйлдвэрлэгч орон болгож байсан гавъяатай.  

Иймдээ ч түүнийг Монгол улсын төр засаг өндөрөөр үнэлж Монгол улсын төрийн шагналыг олгож байсан. Ингэснээр тэрээр барилгын салбарын 7-хон төрийн шагналтны нэг болсон юм.  Өнөө цагт баригдаж байгаа барилга байшинд түүний үйлдвэрлэсэн дулаалгын материалыг ашиглаж байгаа нь гадагшаа урсах мөнгөн урсгалыг Монголдоо үлдээж чадсан юм.

Монголын барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт өөрийн байр суурийг нэгэнт олж эх орныхоо бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа түүнд одоо хүнд байдалд орчихоод байгаа барилгын салбараа хөл дээр нь босгох хамгийн том зорилго байна. 

Н.Баянсайхан гэдэг хүнийг барилгын салбарынхан андахгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй түүнийг Барилгын салбарын сайд болбол “Мэргэжийн” гэх тодотголтой Засгийн газарт нүдээ олсон сонголт болохыг хэлж байгаа юм. Төрийн соёрхолт барилгачин Н.Баянсайхан салбараа “дэндүү” сайн мэднэ.

Зураг