Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖЭК МА: Та нарт баялаг байна. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй!

ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма БИЗНЕСИЙН АМЖИЛТЫН ТАЛААРАА Монгол залууст илтгэл тавилаа. Түүний илтгэлээс зарим эшлэлийг ОНЦЛОН хүргэж байна.


Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжжээ.

Чи дэндүү их юм мэдэх юм. Чиний наад мэдлэг чинь гүехэн байна. Нэг зүйлийг гүнзгий судлах хэрэгтэй гэж аав минь зөвлөдөг байсан.

Би олон зүйлийг сонирхдог сониуч зантай. Энэ зан маань намайг өдий түвшинд хүрэхэд тусалсан. Сониуч зантай байна гэдэг юм сурахыг хичээж байна гэсэн үг.

Би шилдэг онц сурлагатан байгаагүй. Шалгалтандаа унадаг байсан.

Хүнд бүтэлгүйтэх зүйл байдаг. Энэ нь амьдралын нэг хэсэг. Бүтэлгүйтлээс би өөрөө өөртөө туслах ёстой гэдгийг ойлгосон.

 
Гэрэл зургийг mpa.mn

Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан.

Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. 

Ажилтнуудтайгаа санал солилцож тэдний юу хүсэж буйг ойлгох хэрэгтэй.

Миний хувьд хамгийн чухал хүмүүс бол нэгд хэрэглэгчид, хоёр дахь нь компанийн албан хаагчид, гурав дахь нь компанид хөрөнгө оруулсан хүмүүс.  

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр маш олон залуус итгэл алдарч байна. Дэлхийд зөндөө олон баячууд байгаа. Би хэзээ ийм болохов дээ гэж боддог.

Одоогоос 30 жилийн өмнө би баян хүмүүс, амжилтад хүрсэн хүмүүсийг үзэн ядаж, миний дайсан мэт үздэг байсан.  Тухайн үед би хандлагаа өөрчлөх хэрэгтэйг мэдсэн.

Монголын залуучид, ер нь хаана ч байгаа залуучууд амьдралын аливаа бэрхшээлд бууж өгдөг. Бидний өмнө шинэ дэлхий ертөнц нээлттэй байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай аав сонинд, радиод ингэсэн байна гэдэг байсан. Өнөөдөр бид телевиз болон маш их олон эх сурвалжуудаас мэдээлэл авч байна. Тэгээд интернэтэд байгаа зүйлд итгээд байдаг. Дэлхий ертөнц, бүхэлдээ өөрчлөгдөж байна.

Амьдрал надад таагүй хандаж байна гэх биш, би яагаад өөрчлөгдөж болохгүй гэж бод.

Хүмүүс яагаад гомдоллож байгааг хараад, түүн дотроос юу хэрэгтэй байгааг бодож, боломжийг хайх хэрэгтэй.

Намайг залуучууд энэ дэлхийн азтай хүн, Стив Жобстой уулзаж байсан, хамгийн азтай хүн гэж боддог. Тэгэхэд тийм биш.

Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Байгаа юмандаа сэтгэл хангалуун, үнэлж чаддаг хүмүүс амжилтад хүрдэг.

Хүмүүсийг хайрлаж, хүндэлж сурах хэрэгтэй.

Хүмүүс рүү хараад инээ. Тэд тан руу инээх болно.

Өрсөлдөгчийгөө үзэн ядах биш, хайрлаад байвал аль алиндаа сайхан хандах болно.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Надад залуу нас байна. Эрүүл чийрэг бие байна гэж бодох хэрэгтэй. Надад хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гээд чин эрмэлзлэлтэй амьдрах хэрэгтэй.

Их амжилттай, маш их мөнгө олдог хүн болох хэрэггүй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгө олдог. Тэрэндээ талархаж, сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

Надад байгаа мөнгө бол хүмүүсийн мөнгө. Хүмүүс надад итгэсэн учраас энэ мөнгө надад ирсэн гэж боддог.

Ухаарсан хүмүүс юунаасаа татгалзаж чадахаа мэддэг. Тиймээс чамд юу байна юунаасаа татгалзах хэрэгтэй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Залуучууд яг эхлэхдээ цаг нь болоогүй байна гэдэг. Эсвэл маш сайн даргатай болох эсвэл том компанид орох гэж зүтгэх хэрэггүй. Мэдээж тэр хүмүүс танд туслах, таны ирээдүйн загвар болж магад. Гэхдээ та нар яаж өөрөө өсөн дэвжих вэ гэдгийг бодох хэрэгтэй

Маш их өөдрөг сэтгэлгээтэй бай. Битгий гомдоллож бай.

Та нарт баялаг байна. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй.

Та нар бие бялдар, булчин шөрмөсөөрөө юм олох биш. Өдөр болгон оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Амжилт хүсье.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

Эх сурвалж: "Bloomberg Mongolia" телевиз