Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхийн Хепатитын Өдөр”-т зориулсан нээлттэй өдөрлөг МАРГААШ болно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 7 сарын 28-ны өдөр “Дэлхийн Хепатитын Өдөр” тохиодог. Энэ өдрийг Оном сангаас элэгний эмгэгийг эдгээн анагаах эм тунг түмэн олондоо сурталчилан таниулж, хүний төлөө гэсэн их үйлсийнхээ хүчит түрлэгт улам эрч нэмэх цогц өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд вирүст хепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, элэгний эмгэг өвчлөлийн хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, хепатитын В вирүсийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий даяар вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж, үйл ажиллагааны танилцуулга, үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэх онол практикын хурал болох бол 2 давхрын заал дахь павилонуудад элэгний вирүсийн эм, эмчилгээ, шинжилгээнүүдийн талаар мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгч, байгууллагууд байрлан мэдээлэл, зөвлөгөө өгөн Элэгний вирүсийн эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажилласанаар өдөрлөгт ирсэн иргэд бүх мэдээллээ нэг дороос авах бүрэн боломжтой.

Өдөрлөгийн үеэр:

  • Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.
  • Зүрх судасны өвчлөлтэй иргэдэд үнэгүй үзлэг хийнэ.
  • Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг
  • Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичгийг өгнө.
  • Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас “Өвчтөн багш” нарын баг гарган ажиллуулж өвчтөнүүд өөрсдийн эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгнө.
  • ЭМД-н мөнгө буцаалт, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэж эрүүл саруул болох зэрэг асуудлуудад зөвлөгөө өгөх болно.
  • Монголын элэгний эмч нар иргэдийн  сонирсхон асуултад хариу өгнө.
  • Эмийн томоохон компаниуд элэгний эмчилгээний үнэ өртөг, зарагдаж буй байршил, ЭМД-д хамрагдсан эсэх талаарх бүх мэдээлийг өгөх болно.
Өдөрлөгийн үйл ажиллагаа: 2016.07.28-нд 10:00 цагаас Чингисийн талбайгаас зохион байгуулагчид туг далбаа барин хөдөлж, МҮЭСТО-руу алхах замдаа ард иргэдэд мэдээлэл түгээх болно. Өдөрлөгийн нээлт: 2016.07.28-нд 12:00-д МҮЭСТО-д болно.
Эрүүл Элэг Хөтөлбөр

Хөтөлбөр үндсэн гурван дэд хөтөлбөрөөс бүрддэг. Үүнд:

  1. Урьдчилан Сэргийлэлтийн Дэд Хѳтѳлбѳр - Ард иргэдэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй яаж тэмцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мѳн хепатит В вирүсийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар эрчимжүүлнэ.
  2. Эрт Илрүүлэлтийн Дэд Хѳтѳлбѳр - Орон даяар эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэнээр иргэн бүрийг вирүст хепатитын шинжилгээнд хамруулж, вирүст хепатитын халдвартай хүмүүсийг үндэсний хэмжээнд бүртгэж, эмчийн хяналтанд оруулна. Ингэснээр вирүст хепатитын эсрэг эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болгож Монгол улсын нийт хүн амыг элэгний хавдар хатуурлаас урьдчилан сэргийлнэ.
  3. Эмчилгээний Дэд Хѳтѳлбѳр - Вирүст хепатитын эсрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд хепатит С вирүсийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эмчилж эдгээн Монгол улсад С вирүсийн тархалтыг таслан зогсооно. Мөн хепатит В вирүсийн архаг халдвартай 128,000 хүнийг эмчилгээнд хамруулж элэгний ѳвчлѳлийн нас баралтыг 50% бууруулна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 45,825 хүнийг элэгний хавдар, хатуурлаар нас баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй элэгний хорт хавдар үүсгэдэг вирүсийг устгасан Дэлхийн анхны улс болно.