Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим ЗАМЫН ХӨВӨӨ үерт автсан учир болгоомжтой зорчихыг санууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 26
iKon.MN

Аадар бороо орсны улмаас орон нутгийн зарим замын шороон хөвөө эвдэрчээ.

Тухайлбал, энэ сарын 23-ны байдлаар Арвайхээр - Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай замын хөвөө шуудуу үерт урссан байна.

 

Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 25 км-т Ханхонгор сумын нутаг дэвсгэрт морь барьдаг товог гэдэг газар замын хажуугийн жалга уруйн үерт автжээ.

Мөн наадмын үеэр Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад тал 100 метр газарт үерт автаж замын далан урссан учир тэмдэг, тэмдэглэгээ хийжээ.

 
Сэрэмжлүүлэг
Иймд жолооч, зорчигчид та бүхэн орон нутгийн зам дагуу хөвөөн дээр зогсолт хийх болон орой үдшийн цагаар болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.