Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод зургаадугаар сард 42,823 жуулчин иржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны зургаадугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42,823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 

Монгол Улсад ирсэн нийт гадаадын иргэд 2015 оны 6-р сар 2016 оны 6-р сар Өөрчлөлт /тоогоор/ Өөрчлөлт /хувиар/
Нийт: Зорчигч 46,619 49,482 +2,863 +6.1%
 
Үүнээс: Жуулчин 39,027 42,823 +3,796 +9.7 %
 
Жуулчдын тоо /голлох зах зээлийг орноор/
1 БНХАУ 12,347 11,877 -470 -3.8
2 ОХУ 6,828 8,085 +1,257 +18
3 БНСУ 4,326 5,839 +1,513 +35
4 АНУ 2,548 2,537 +11 +0.4
5 ЯПОН 1,964 2,147 +183 +9
6 БНКУ 1,588 1,656 +68 +4
7 БНФУ 1,255 1,728 +473 +38
8 ХБНГУ 1,207 1,214 +7 +0.5
9 АВСТРАЛИ 554 832 +278 +50
10 ИБУИНВУ 704 691 -13 -1.8