Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАЛУУЧУУДЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

- Залуучуудын хөгжлийн хөтөлбөр  (2013-2017) -
                    

ЗАЛУУЧУУДЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Иргэний Боловсролын Төвөөс  залуучуудын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор залуучуудын туршлагаа хуваалцах хөтөлбөр зарлаж байна.
Залуучуудын Солилцооны Хөтөлбөр нь Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээний Улаанбаатар хот болон орон нутгийн залуучуудад харилцан туршлагаа солилцох боломж олгох юм.

ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ:

Улаанбаатар хотод хөтөлбөрийн хугацаанд залуучуудын чиглэлээр 2 томоохон арга хэмжээ зохион байгуулагдах ба 2016 оны 8-р сарын 18 – 25-ны хооронд Залуучуудын Иргэний Нийгмийн Чуулган, 9-р сарын 18 – 25-ны  хооронд Social Good Summit Mongolia 2016 арга хэмжээний зохион байгуулалтын болон тус үйл ажиллагаанд оролцох боломжтой. 

Мөн НҮБ-ын Хүн Амын Сан, Улаанбаатар хот болон аймгуудын Залуучуудын Хөгжлийн төв, Зориг сан, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг, Y-Peer үндэсний сүлжээ, Монголын Залуучуудын Эвсэл, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд,  Хүний эрх, Залуучуудын эрүүл мэндийг Дэмжих төв зэрэг байгууллагууд дээр зочилж туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. 
Түүнчлэн хүний хөгжил, иргэний нийгэм, ардчиллын боловсрол, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн экспертүүдийн туршлагаас хуваалцах сонирхолтой лекц ярианд хамрагдана.

ХАМРАХ ХҮРЭЭ: 

НҮБ-ын ХАС-гийн Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хамрах хүрээ: Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сум, Орхон, Увс, Ховд аймаг 

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА: 

  • Улаанбаатар хотод ирж ажиллах орон нутгийн залуучууд 2016 оны 8-р сарын 18 -25 эсвэл 9-р сарын 18 - 25-ны хооронд 
  • Орон нутагт Улаанбаатар хотоос очиж ажиллах залуучууд 2016 оны 10-р сарын 6 -13-ны хооронд 

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:

  • Хөтөлбөрт хамрагдах үедээ 19 – 34 насны байх, 
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг сурч мэдэх, өөрийнхөө туршлагыг бусаддаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй байх, 
  • НҮБ-ын Хүн Амын Сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээний аймаг, хотынх байх, 
  • Залуучуудын байгууллагад 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх, 
  • Хөтөлбөрийн заасан хугацаанд  ажлаа зохицуулах боломжтой байх, 
  • Бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэт илгээсэн байх, 

САНХҮҮЖИЛТ: 

Иргэний Боловсролын Төвөөс хөтөлбөрт оролцогчдын унаа, хоолны болон зочид буудлын зардлыг хариуцна. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл 
  • Иргэний үнэмлэхний хуулбар 
  • Товч танилцуулга (CV)
  • Байгууллагын тодорхойлолт 
  • Доорх холбоосоор орж анкет бөглөх

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ: 

  1. Хөтөлбөрийн зар дээр байгаа бүрдүүлэх материалыг 2016 оны 8-р сарын 4-ны 18:00 цагийн дотор cceofficer@gmail.com хаягаар илгээх ба энэхүү анкетыг  http://bit.ly/2a5GL35  бөглөнө. 
  2. Ирсэн материалуудтай танилцан Улаанбаатар хотын нэр дэвшигчидтэй 8-р сарын 6-нд, орон нутгийн нэр дэвшигчидтэй утсаар ярилцлага зохион байгуулна. Зөвхөн тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдоно. 

Холбоо барих:

Иргэний Боловсролын Төв: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн Гудамж Шүрэн барилга 1 давхар 

Утас: 313619, 88055659

Вэбсайт: www.cce.mn

Facebook: ttps://www.facebook.com/cce.mongolia/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.