Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн МАНГО брэндийн шинэ дэлгүүр ЗАЙСАН-д тун удахгүй нээгдэнэ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн 180 гаруй оронд 3,100 дэлгүүрийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй үнэ цэнэ бүхий 10 брэндийн нэг болох MАNGO брэнд нь тун удахгүй ЗАЙСАН-д  иж бүрэн эрэгтэй, эмэгтэй консепт бүхий орчин үеийн интерьер дизайны өвөрмөц шийдэлтэй дэлхийн А зэрэглэлийн стандартыг харуулсан Монгол Улсын ХАМГИЙН АНХНЫ ХАМГИЙН ТОМ брэнд дэлгүүрийг нээх гэж байгаа мэдээг та бүхэндээ хүргэхдээ баяртай байна. 

Энэхүү дэлгүүр нь Манго брэндийн бусад салбаруудаасаа өвөрмөц онцлогтой бөгөөд хамгийн түрүүнд 1,000 м2 талбайтай бөгөөд энэ нь одоогийн байдлаар Монголдоо хамгийн томд тооцогдохуйц том брэнд дэлгүүр болох юм.

 Мөн MANGO HE буюу Эрэгтэй хувцасны тасаг шинээр нээгдэхээр төлөвлөлтөнд багтжээ.

 

Уг дэлгүүрийн дотоод орчин болон интерьер шийдэл нь таныг дэлхийн алдарт загварын хотуудад байрлах бусад MANGO дэлгүүрт очсон мэт сэтгэгдэл төрүүлж хувцасны сонголт болон загварууд нь хамгийн сүүлийн үеийн трендийн чиг хандлагыг танд санал болгох юм байна.

Дэлгүүр нээгдсэн өдрөөсөө эхлэн хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн үзэж тэдэнд хамгийн сүүлийн үеийн, загварлаг чанартай бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд худалдаалагддаг бодит үнээр нь санал болгож байна.

Тус дэлгүүрийн тохижилт ба интерьер нь Манго брэндийн дэлгүүрүүдийн дундаас А зэрэглэлд багтаж буй юм.

 

Энэхүү дэлгүүр 9 сард үүд хаалгаа нээснээр Монголчууд маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болох юм.

Энэ дашрамд дурдахад Манго брэнд нь Монголд одоогийн байдлаар хоёр дэлгүүртэй бөгөөд Улсын Их Дэлгүүрийн 2 давхарт эмэгтэй хувцасны дэлгүүр, 3 р хороололд дараагийн дэлгүүр нь эмэгтэй болон хүүхдийн хувцасны сонголттойгоор байрлаж байна.

 

Монголд Манго брэндийн албан ёсны франчайз эрхийг эзэмшигч хоёр компани байдаг нь Номин Фэшн болон Нано Фэшн компаниуд юм.

Манго брэндийн  албан ёсны франчайзинг эрхийг эзэмшигч Нано фэшн ХХК нь Зайсанд Мангогийн гурав дахь дэлгүүрийг нээснээр Монголын хувцасны зах зээлд салбарынхаа жишгийг нэг шатаар ахиулан салбартаа шинэчлэл хийхийг зорьж байна. 

 

Долоо хоног бүр шинэхэн загварын хувцас санал болгодог Манго брэнд Монголчуудын хүсэл таашаалд нийцсэн брэндүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ.  

www.nanofashion.mn

https://www.facebook.com /Nano-Fashion 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.