Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарт ШИНЭ технологи нэвтэрч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Үсрэнгүй хөгжиж буй барилгын салбарт "Юмэко" компани шинэ технологиудыг нэвтрүүлж хүч түрэн орж ирлээ. 

"Юмэко" компани нь гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа юм. Үүнд:

  • Барилгын хөнгөн ган карказ үйлдвэрлэл,
  • Хаалга цонх,
  • Тавилгын үйлдвэрлэл. Эдгээрээс онцлох үйлдвэрлэл нь барилын хөнгөн ган карказ юм.

Барилгын хөнгөн ган карказ технологийн давуу тал:

  • Амины орон сууц,
  • Өрөө хоорондын дотор хана,
  • Зөөврийн сууц ,
  • Барилгын өргөтгөл,
  • Дээвэр,
  • Гараж,
  • Үйлдвэрийн барилга зэрэг бүхий л төрлийн барилгыг хурдан хугацаанд, материалын өргөн сонголттойгоор хийж гүйцэтгэх боломжтой.

Уг технологи нь ерөнхийдөө канад технологитой адилхан бөгөөд модны оронд хөнгөн ган төмөр ашигладаг тул зөөж тээвэрлэх болон угсархад хялбар мөн эдэлгээ удаан байдаг. 

Материал нь зэвэрдэггүй, галд тэсвэртэй, улирал харгалзахгүй барих боломжтой, үнийн хувьд хямд зэргээс гадна өвөлдөө маш дулаан, дулаалгын материалын өргөн сонголттой, ажиллах хүчний зардал хямд.

Карказын өргөний сонголтууд:

  • 75мм, 89мм, 150мм

Материалын зузаан :

  • 0.6мм болон 1.2мм бөгөөд бат бөх, 1-3 давхар барилга барихад тохиромжтой. Уг материалаар барилга барих тохиолдолд дулаалгыг шилэн хөвөн, шүршдэг хөөс, чулуун хөвөн, хонины ноосон дулаалга зэргийг ашигладагаас гадна нэмэлтээр гадна хананд хөөсөнцөр хавтан, XPS хавтангуудаар дулаалдаг учир манай эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой.

Үнэ ханш:

  •  Амьдрах талбайн хэмжээний 1мкв2-д ноогдох карказын зардал дунджаар 100,000-120,000. 

Жишээлбэл 50мкв амины орон сууцны хөнгөн ган карказын зардал ойролцоогоор 5,000,000 –аас 6,000,000 төгрөг болох бөгөөд угсрах ажил ердөө 2-3 хоног шаардлагатай. 

Хөнгөн ган карказыг бүрэн автомат машин дээр өгөгдсөн зургийн их бүрэн тооцооллын дагуу өндөр нарийвчлалтай бэлтгэн хэвлэдэг. Зааврын дагуу угсрахад энгийн хялбар байдаг. Уг материалаар 8 метр  хүртэлх алгасалттай хучилт, дам нурууг хийж болно. Юмэко компани уг технологийг 2014 оноос монголд нэвтрүүлэн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.  Уламжлалт барилгын технологитой харьцуулахад угсралтын үед хүлээн зөвшөөрөгдөх алдаа хамгийн бага байдаг тул барилгын бусад хэсгийг урьдчилан бэлдэхэд амар, цаг хугацаа хэмнэдэг давуу талтай. Бас нэгэн дувуу тал нь томоохон барилгыг үйлдвэрт хэсэгчлэн хийх боломжтой. Жишээлбэл хана ханаар нь, өрөө өрөөгөөр нь хайрцаглах байдлаар үйлдвэрт урьдчилан бэлтгэж барилгын талбайд зөөвөрлөн угсарч болно. 

Юмэко компани нь ХБНГУ-ын Salamander Industrie Produkte компанийн BluEvolution, 3D, 2D, Streamline загварын хуванцар профилиор Siegenia болон GU фирмийн тоноглолтой PVC цонх, хаалгыг өнгө загварын өргөн сонголттойгоор хийдэг. Цонхны материал нь Германы хэрэглэгчдэд зориулсан чанарын баталгааны сертификаттайгаас гадна нийлүүлэгчийн тооцоолол, үйлдвэрлэл, суулгалтын заавар зааварчилгааг мөрддөг. Европ стандартад нийцсэн дулаан тусгаарлах чадвар болон дуу чимээ тусгаарлах чадвар хамгийн өндөр. 

 

Мөн хамгийн зузаан цонх үйлдвэрлэдэг. Ривэр Гарден, Таймэс скүэр, Жардин зэрэг төслүүдийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн тав гаруй жилийн арвин туршлагатай хамт олонтой. 

 

Юмэко компанийн гол үйлдвэрлэл нь тавилга үйлдвэрлэл бөгөөд европ стандартыг монголд нэвтрүүлэн ажилладаг юм байна. Тавилгын үйлдвэрлэл нь бүхэлдээ Германы Homag брэндийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба бүх түүхий эд материалаа Герман, Итали, Швейцарь, Италиас импортлон дотооддоо дээд зэргийн тавилгиудыг үйлдвэрлэдэг байна.  

Хаяг: Юмэко компанийн тавилгын үйлдвэр нарны гүүрний баруун урд буюу WW center-н урдуурх замаар баруун тийш 900м-т. Тавилгын загварын байр нь Ривэр гарден хотхон болон Мишээл экспо төвүүдэд байрладаг. 

www.umeco.mnhttps://www.facebook.com/umecosteelframe/

Утас: 77225522 , 75777775, 99088828

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.