Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo $5 тэрбумаар зарагдахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын харилцаа холбооны Verizon компани онлайн портал Yahoo-гийн үндсэн бизнесийг $5 тэрбум орчмоор авах болсныг олон эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Наймааны албан ёсны мэдэгдлийг өнөөдөр буюу Даваа гарагт биржүүдийн арилжаа эхлэхээс өмнө мэдээлэхээр болжээ.

Сүүлийн найм орчим жилийн турш санхүүгийн хүндрэлтэй явж ирсэн Yahoo-г email, news, finance, sport үйлчилгээнүүдээ болон онлайн сурталчилгааны системээ зарахыг хөрөнгө оруулагчид нь шаардсан тул ийнхүү зарахаар болж байна.

Ингэснээр Мэрисса Мэйерийн дөрвөн жил гүйцэтгэсэн CEO албан тушаалын хугацаа дуусч байгаа юм.

Тэр өмнө нь Google компанийн удирдлагын багт ажиллаж байгаад бизнес нь доройтсон Yahoo-г босгохоор ирж байв.

Хэдийгээр бүх зар сурталчилгаа онлайн руу шилжиж $160 тэрбумын зах зээлийг бий болгоод байгаа ч Yahoo-гийн санхүүгийн нөхцөл сайжирсангүй. Ихэнх орлогыг Google, Facebook компаниуд эзэлж байна. Нэгэн цагт $130 тэрбумаар үнэлэгдэж байсан Yahoo компани дээрх хоёр тоглогчийг бизнесээ дөнгөж эхэлж байхад нь худалдан авахаар оролдож байсан юм.

Verizon-д үндсэн бизнесээ худалдсаны дараа Yahoo нь holding компани болж Alibaba Group, Yahoo Japan дахь эзэмшлүүдээ удирдах болно.

Одоогийн Yahoo-гийн үнэлгээний гол хэсэг нь дээрх хоёр компанийн эзэмшлээс бүрдэж байна.

 

Эх сурвалж: Business Insider