Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын агаарын чанар муудсан нь утаанаас болов уу?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 24
iKon.MN

ОХУ-ын Сибирьт гарсан өргөн хэмжээний түймрийн улмаас Оросын Урал, Сибирь, Казахстаны хойд хэсэг утаанд автаад байгаа тухай хойд хөршийн хэвлэлүүд мэдээлсээр байна.

Түймрийн хэмжээ буурах, эсвэл салхины чиг өөрчлөгдөх хүртэл энэхүү нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн байгууллагууд агаарын чанарыг хэмжих, иргэдийн эрүүл мэндэд анхаарал тавих ажлууд хийгээд эхэлжээ.

Харин Улаанбаатар хотын агаарын чанарыг тогтмол үзүүлдэг agaar.mn сайтын мэдээллээр сүүлийн хоёр өдөр агаар дахь том ширхэгтэй тоосонцор, нарийн ширхэгтэй тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ нэмэгдсэн гэж харагдаж байна.

Жишээ болгон Бөхийн өргөө хавийн агаарын чанарын үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн өдөр өдрөөр харуулав.

 

Гэхдээ яг түймрийн утаа агаарын чанарт нөлөөлсөн эсэхийг мэргэжлийн байгууллагууд хэлэх байх.

Юутай ч ОХУ-ын Челябинск мужийн мэргэжлийн байгууллагуудын иргэддээ зориулж гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Тэдний зөвлөмжөөр бол утааны гамшгийн үед иргэд

  • Хийжүүлсэн ундаа, жүүс, согтууруулах ундааны оронд аль болох их ус уух, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хүнд хүчир ажил хийх, дасгал сургуулилалт хийх зэргээр биедээ илүү ачаалал өгөхөөс татгалзах
  • Амьсгал боогдох, ханиалгах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг заажээ.

Бид энэ тухай маргааш үргэлжүүлэн сурвалжлах болно.