Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүнийг ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШАЛТГААН юу байв

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын гишүүнээр нэр дэвших нь тодорхой болоод байсан 15 хүний дөрвийнх нь нэрийг түдгэлзүүлээд байна.  

Хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалд томилогдох хүмүүстэй холбоотой лавлагааг холбогдох хуулийн байгууллагуудаас гаргадаг. Энэ дагуу Авлигатай Тэмцэх газраас Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт илгээсэн албан бичигт Ц.Анандбазар, Г.Өнөрболор, Д.Цэнгэл, Ж.Цолмон нарыг ашиг сонирхлыг зөрчилтэй тул сайдын албан тушаал хаших боломжгүй гэсэн байна. 

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар нь өөрийн нэрийн хуудас болсон “Содмонгол” группээ ХОМ-тээ мэдүүлээгүйн дээр түүний төрсөн дүү нь газар тариалан, хүнс, мод модон бүтээгдэхүүний 2-3 компанитай аж. Энэ нь салбарын сайдын эрхлэх ажил үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж үзсэн байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболорын өөрөө болон гэр бүлийнхэн нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлийн олон компани үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг учир мөн л ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ

Ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Ц.Анандбазар, Г.Өнөрболор, Д.Цэнгэл, Ж.Цолмон нарыг нэр дэвшүүлэхээс түдгэлзүүлжээ 

Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Д.Цэнгэлийн эхнэр Дарханы шугам сүлжээний компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг аж. Тиймээс АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй хэмээн ЗГХЭГ-т илгээсэн албан бичигтэй дурджээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин Эрүүл мэндийн сайдад яригдаж байсан Ж.Цолмон эм, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниа өнгөрсөн тавдугаар сард охин Маралгуадаа шилжүүлсэн ч өөрөө сайд болсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гэж үзсэн байна.