Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАШИНЫ ТУХАЙ: Мitsubishi Eclipse

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 7 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Хойд америкийн Мitsubishi-ийн үйлдвэрт үйлдвэрлэгддэг купе болон ойнгойдог задгай бүхээг бүхий автомашин юм. Борлуулалтын гол зах зээл нь хойд америк бөгөөд 1 болон 2-р үеийг японы дотоодын зах зээлд борлуулж 3-р үеээс борлуулалтыг зогссон.

Түүхийг сөхвөл 1980 оны сүүлийн хагаст хойд америкийн зах зээлд Mitsubishi компаниас гаргаж байсан спорт загвар бол Starion юм. Тухайн үед ихэвчлэн бага оврын автомашины борлуулалт сайн байсан боловч японы компаниудаас Mazda RX-7, Nissan 300ZX, Toyota Supra зэрэг дунд ангиллын шинэчлэгдсэн спорт загварууд аль хэдийн гарсан байлаа. Харин Mitsubishi-д Starion загварыг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй болсон.

Тухайн үеийн хамтрагч болох Chrysler-ийн хамт шинэ спорт загварын автомашин бүтээхээр хамтрах болж DSM (Daimond Star Motors) хамтарсан компанийг байгуулжээ. Энэ нь одоогийн Хойд америкийн Mitsubishi (MMNA)- н нэг хэсэг болж явдаг юм.

Шинэ загвартаа Galant-ын суурийг ашиглахаар болсон ба Eclipse нь Chrysler-аас гаргаж буй зэрэгцээ загвар болох Primus, Plymouth, Eagle Talon загваруудын хамтаар борлуулагдаж эхэлсэн байна. Улмаар хойд америкийн зах зээлд спорт компакт загварын гол төлөөлөгч болсон.

Уг загвар нь зүүн гар талдаа жолоотойгоор японы зах зээлд 3-р үе хүртлээ борлуулагдсан боловч гол зорилго нь хойд америкийн зах зээл байсан болохоор японы хэрэглэгчдийн таашаалд сайн нийцээгүй юм. Иймээс өмнөх Starion-ын адил япон дахь борлуулалт амжилт олоогүй.

1-р үе (1989 он-1995 он)

 
 

1989 онд Galant-ын суурийг ашигласан шинэ загвар америкт борлуулагдаж эхэллээ. Урд болон 4WD хөтлөгчтэй бөгөөд 4G63 хөдөлгүүр нь түүнийг хит болгож байв. 1989 онд “Car and Driver” сэтгүүлийн 10 шилдэг автомашины жагсаалтад багтсан байна.

Анх гарахдаа их гэрэл нь сөхөгддөг байсан бол 1992 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр энгийн нарийн урт гэрэлтэй болсон байна. Мөн өмнөх Starion-ийн адилаар дээш сөхөгдөн онгойдог хаалгатай хувилбар гарч байв. Ийм хувилбар нь шинэ авто машины үнэ дээр нэмж хаалга суурилуулах үнэ нэмэгдэн дилерүүдээр дамжуулан захиалга авч хийдэг байсан.

2-р үе (1994 он-2000 он)

 
 
 
 

Хойд америкт 1994 оны 6 сард, японд 1995 оны 6 сараас борлуулагдаж эхэлсэн байна. Гадна дизайны хувьд өмнөх загвараас үлдсэн зүйл байхгүй бөгөөд бөмбөгөр, мөлгөр, ирмэггүй болсон.

Өмнөх загвартай хамт гарсан Galant-ын эд ангийг ашигласан учраас сэлбэгийн олдоц сайтай, компакт спорт автомашин сонирхогчидын дунд нэр хүндтэй хэвээр байжээ. 1996 онд зөөлөн онгойдог дээвэр бүхий Spider хувилбар гарч эхэлсэн.

3-р үе (1999 он-2006 он)

 
 
 
 

1999 оны 7 сард дараагийн шинэ загвар гарсан ба мөн л Galant-ын платформыг хэрэглэжээ. Урд хөтлөгчтэй гарсан ба өмнөх 2 үед тавигдаж байсан 4G63 хөдөлгүүрийг сольж 2.4 литрийн 4G64 SOHC болон 3.0 литрийн 6G72 хөдөлгүүр тавьжээ. 

Хойд хэсгийн дизайн Dodge Viper-тай төстэй болсон гэдэг. Хүчин чадлын хувьд өмнөх загваруудад хүрэхгүй энгийн даруухан болсон ба үнэ нь бага зэрэг нэмэгдсэн. Купе загвар нь 2005 онд үйлдвэрлэлээ зогсоосон байна.

Харин 2004 оноос Spider хувилбарыг тэр чигт нь америк стандартаар японд импортолж худалдаалжээ. Ингээд 2006 оны 3 сард 4-р үеийн загвар үйлдвэрлэгдсэн.

4- р үе (2005 он-2011 он)

 
 
 
 

2005 онд Детройтын авто шоуд танилцуулагдсан байдаг. Тухайн оныхоо 5 сарын 20-нд купе хувилбар борлуулагдаж эхэлсэн ба эхний 7 хоногтоо 10 мянгаас дээш тооны захиалга иржээ.

Хөдөлгүүр нь V6 3.8 литрийн 260 м.х-тэй MIVEC хөдөлгүүр, 165  м.х-тэй 2.4 литрийн SOHC MIVEC гэсэн 2 төрөл. Суурь загвар нь 20 мянган доллараас эхэлдэг бөгөөд хямд боломжийн үнэ нь тухайн үед дөнгөж шинээр гараад байсан Ford Mustang-тай дүйцэхүйц алдартай болгосон.

Spider хувилбар нь 2006 онд Детройтын үзэсгэлэнд тавигдан 4 сарын 29-өөс борлуулагдаж эхэлсэн. 2008 оны 10 сараас солонгосын  MMSK корпорацаар дамжуулан 2.4L хувилбарыг өмнөд солонгост борлуулж эхэлжээ. Япон болон европт борлуулалт хийгдээгүй юм. 

2011 оны 11 сард дунд хугацааны менежментийн төлөвлөгөөгөөр уналтад ороод байгаа хойд америкийн борлуулатын хэлтсийг шинэчлэх болсонтой холбогдуулан 2014 он гэхэд одоо үйлдвэрлэж байгаа бүх загварыг үйлдвэрлэлээс хасах тухай мэдэгдэж ээ. Үүнд Eclipse загвар ч хамрагдсан бөгөөд 2011 оны 8 сард сүүлчийн Eclipse үйлдвэрлэгдсэн байна.

Зураг