Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл нарт ОНЦЛОН ТАЛАРХАЛ илэрхийллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудыг амжилттай зохион байгуулсан баг, хамт олныг Ерөнхийлөгч өнөөдөр Их тэнгэр цогцолборт хүлээн авлаа.

Хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтуудын бэлтгэл ажлыг ахалсан дарга нарыг тайзан дээр урьж, баярласан талархсанаа илэрхийлсэн.

Энэ үеэр гол ажлыг нугалан хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт онцгойлон баяр хүргэв.

Үүний дараа Ч.Сайханбилэг "АСЕМ-ын уулзалтуудыг зохион байгуулахад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Тэр дундаа МCS групп болон Моннис группийн хамт олонд дэмжиж ажилласанд талархаж байна" гэв.

Харин Э.Бат-Үүл "Юуны өмнө НЗДТГ болон Нийтийн үйлчилгээний байгууллага, ажилтнуудад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Эдгээр өдрүүдэд биднийг өвөг дээдэс минь ивээж, цаг агаарыг хүртэл тогтуун байлгалаа" хэмээн ярилаа.