Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцар, Монгол улсууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлнэ

President.mn
2016 оны 7 сарын 15
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Швейцар Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож Монгол оронд морилон саатаж байгаад нь Швейцарын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Швейцар Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман АСЕМ-ийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад нь Монголын талд хариу талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын Эдийн засгийн чуулганы үеэр уулзаж байснаа дурсацгаасан юм. Швейцарын Ерөнхийлөгч мөн Монгол Улс байнга төвийг сахих бодлого боловсруулан хэлэлцүүлгийн шатанд явж байгааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, ардчилал, хүний эрхийн салбарт хамтран ажиллаж байгаадаа харилцан сэтгэл ханамжтай байдгийг тэмдэглэж байсан юм.