Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон СОНИРХОЛТОЙ үйлчилгээнүүд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN

Цэнгэлдэх хүрээлэн тойрсон СОНИРХОЛТОЙ үйлчилгээнүүдийн тухай мэдээллийг хүргэе. Та наадмын тасалбаргүй ч цэнгэлдэх хүрээлэнгээ нар зөв тойрч, хуушуур идэнгээ сонирхолтой үйлчилгээ авах боломжтой. 

Хүйтэн коланаас гадна хүйтэн айраг. Аяга нь 1,500 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

 


Зөвхөн хуушуур биш, хорхог, шорлогны худалдаа энд болж байна. Хорхог нэг аяга нь 5-10 мянган төгрөг, шорлог 5-7 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. 

 
 

 

Нүүрэн дээр зурах үйлчилгээ: Хөгшин залуугүй хамгийн их сонирхон үйлчлүүлж байгаа газар энэ байлаа. Нүүрэн дээрх зургийн том жижгээс хамаараад 5-8 мянган төгрөгийн үнэтэй. 

 

 

Уран бүтээлчдээр нэрээ бичүүл. Уран бичлэгээр өөрийнхөө нэрийг бичүүлэхэд хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 мянган төгрөгийн үнэтэй байв. 

 

 

Ардын авьяастнуудын тоглолтыг цэнгэлдэхийн гадаа үзэх боломжтой. 

 

 

Зураг авах төрөл бүрийн үйлчилгээ. Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө болон хаан, хатны сүрлэг хувцастай зургаа татуулж, дурсамж болгон үлдээгээрэй. 

 
 

 

Бүх хуушуур мянган төгрөг.

 

 

Үндэсний хувцасны худалдаа.

 

 

Гарын арьсан бугуйвч 3-5 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

 

 

Ийм тоглоомонд мянган төгрөг төлөөд азаа үзэж болох нь.

 

Эсвэл эндээс хөөсөн чихэр авч идээрэй. 

 

 

Нүүрэн дээрээ далбаа наалгахад 500-1,000 төгрөгийн үнэтэй байна. Төв цэнгэлдэх тойрсон хэдэн арван хүн ийм үйлчилгээ үзүүлэх тул нүүрэн дээрээ далбаа наалгахад тун амархан. 

 

 

Кофе, шэйк ч энд бий. Баяр наадмаар үндэсний уламжлалт ундаанаас гадна кофе, шэйкээр үйлчлэх ийм асар байна. Залуус их цугласан байгаа харагдана лээ. 

 

 

Төрөл бүрийн худалдаа