Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шагай харваачдын 59 хувь нь 35 хүртэлх насныхан байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд ахмадын 10, насанд хүрэгчдийн 72 нийт 82 багийн 720 харваач цэц мэргэнээ сорин оролцож байна.

Тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон УБ хотын багууд оролцож байна.

Уг тэмцээнд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 27, Гарамгай мэргэн 21, Монгол Улсын мэргэн 41, Дэд мэргэн 38, Харьшгүй мэргэн 19, Аймгийн гоц мэргэн 134 оролцож байна. Нийт харваачдын 52,8% нь улсын болон аймгийн цолтой, нийт оролцогчдын 59% нь 35 хүртэлх насны залуу харваачид байна. Долоодугаар сарын 10-нд 72 баг 12 хэсэгт /хэсэг тус бүрт 6 баг/ хуваагдан хэсэг тус бүрээс 3 баг гарч 40 баг үлдсэн.

Өнөөдрийн  байдлаар 40 баг 8 хэсэгт /хэсэг тус бүрт 5 баг/ хуваагдан тоглож байна. Хэсэг тус бүрээс 2 баг гарч 16 баг үлдэнэ. Үдээс хойш 16 баг 4 багтай 4 хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг хожлоо авч гаран шигшээ 8 шалгарна.

Мөн ахмадын багийн тоглолт 10 баг 3 хэсэгт хуваагдаж тойргоор тоглон хэсгээс 1 баг шигшээд гарч маргааш өглөө шигшээ тоглоно.