Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад сурын харвааг О.Сүхбаатар, Э.Оюунжаргал нар тэргүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа долоодугаар сарын 8-ны өдөр болж өндөрлөлөө.

Сурын харваанд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг аймгийн хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60, нийт 225 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй харваачдаас:

  • 1-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар 59/8 оноогоор
     
  • 2-р байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер Заяатын Ариунбат 59/4 оноогоор
     
  • 3-р байранд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, Хангарьд спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг 58/10 оноогоор
     
  • 4-р байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул залуу харваач Нармандахын Алтантулга 58/10 оноогоор
     
  • 5-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дондогжалцангийн Дугарсүрэн 58/6 оноогоор тус тус эзэллээ.

 
Эмэгтэй харваачдаас:

  • 1-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Оюунжаргал 55/4 оноогоор
     
  • 2-р байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Чагнаадоржийн Гандаваа 53/5 оноогоор
     
  • 3-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Дондогнямын Цэцэг 51 оноогоор
     
  • 4-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, УБ хот Багануур дүүргийн харваач Мөнхболдын Мөнхцэцэг 50/5 оноогоор
     
  • 5-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач Батын Бүтваан 49/6 оноогоор тус тус эзэллээ.

 Энэхүү харвуул тэмцээнийг 14 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа.