Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Су.Батболд Хотын дарга боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг

- Нийслэлийн 32 дахь Засаг дарга Су.Батболд ажлаа хүлээн авлаа - 

НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон Анхдугаар хуралдаанаас  Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм.

Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс  тамгаа гардаж авлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан бөгөөд Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

НЗД асан Э.Бат-Үүл “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг  бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархан хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг  цаашид үргэлжүүлж, улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай“ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан С.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та биднийг Үндэсий их баяр наадам, АСЕМ-ын  дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулагүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг