Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний аминд хүрсэн нохойг устгаж, эзэнд нь ял оноов

Монголын мэдээ
2016 оны 7 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт, хашаандаа сул байсан Дундад Ази үүлдрийн нохой дөрвөн настай хүү рүү дайрч, хазсаны улмаас хүү амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай хэмээн үзэж 2.6 жилийн хорих ял оноосон байна.

Мөн хүүхэд хазаж, аминд нь хүрсэн Дундад Ази үүлдрийн нохойг устгажээ. Хэргийг эргэн сануулбал, тухайн үед хүү гэрээсээ гарч, хоёр хашааны цаана байх эмээгийнх рүүгээ гүйж явахдаа нохойд уруулж, эмнэлгийн тусламж авсан ч шархаа даалгүй нас барсан билээ.

Зураг