Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандуй Нийслэлийн ИТХ-ын дарга боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 6
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:45 2016/07/06

Гэрэл зургийг Mpa.mn

Анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Ц.Сандуйг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. 

Ц.Сандуйд Нийслэлийн ИТХ-ын даргын тамга тэмдгийг Э.Бат-Үүл гардуулж өглөө.

11:41 2016/07/06

Ц.Сандуй: 60 тэрбумын бичлэг гүтгэлэг эвлүүлэг гэдгийг миний зүгээс баттай хэлж байна

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ялалт байгуулсан 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа.

МАН-аас Нийслэлийн ИТХ-ын даргад Ц.Сандуйг нэр дэвшүүлжээ. Төлөөлөгчид түүнээс асуулт асууж, санал хэлж байна.

Асуулт хариултаас онцлон хүргэж байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү: 60 тэрбумын талаар тайлбар өгөөч?

- Тэр бичлэг эвлүүлэг гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан байгаа. Миний зүгээс гүтгэлэг эвлүүлэг гэдгийг баттай хэлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин: Эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдвол та ямар хариуцлага хүлээх вэ?

- Миний зүгээс эвлүүлэг гэдгийг мэдэж байгаа учраас шүүхийн шийдвэрт эргэлзэхгүй байна. Шүүхийн шийдвэр гарахаар та асуултдаа хариулт авах байх.

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: Та халаа сэлгээ хийх үү?

- Хуулийн дагуу ажиллаж байгаа ямар ч төрийн албан хаагч ажилгүй болно гэж айх шаардлагагүй.

09:31 2016/07/06

НИТХ-ын анхдугаар хуралдааныг Э.Бат-Үүл даргалж байна 

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан яг одоо Хангарди ордонд болж байна. Анхдугаар хуралдаанд 45 хүнээс 43 нь иржээ. /П.Батчимэг-өвчтэй /ХУД 33-р тойрог, АН, М.Тулгат-гадаадад томилолттой /БЗД 8-р тойрог, АН/ Хуралдааныг хамгийн ахмад настай нь буюу Э.Бат-Үүл даргалж байна.

Энэ сарын 4-н буюу Даваа гарагт товлогдоод байсан уг хурал олонх болсон МАН-аас хотын даргад нэр дэвшүүлээд буй Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байсан юм. 

Чуулганаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
  • Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх 

НИТХ-д ялагч болсон 45 нэр дэвшигч 

НИТХ-ын тойргийн дугаар Нэр Дүүрэг Нам эвсэл, бие даагч
1-р тойрог Л.Нарантуяа Баянгол Ардчилсан Нам
2-р тойрог Ж.Батсайхан Баянгол Монгол Ардын Нам
3-р тойрог Ж.Батбаясгалан Баянгол Монгол Ардын Нам
4-р тойрог Ц.Одонтунгалаг Баянгол Ардчилсан Нам
5-р тойрог Д.Мөнхжаргал Баянгол Монгол Ардын Нам
6-р тойрог Ш.Анхмаа Баянгол Монгол Ардын Нам
7-р тойрог Т.Батцогт Баянзүрх Ардчилсан Нам
8-р тойрог М.Тулгат Баянзүрх Ардчилсан Нам
9-р тойрог Ч.Гантулга Баянзүрх Монгол Ардын Нам
10-р тойрог Н.Баярмөнх Баянзүрх Монгол Ардын Нам
11-р тойрог Б.Сүхбаатар Баянзүрх Монгол Ардын Нам
12-р тойрог Д.Амарбаясгалан Баянзүрх Монгол Ардын Нам
13-р тойрог Т.Цэрэнноров Баянзүрх Монгол Ардын Нам
14-р тойрог С.Эрдэнэтуул Баянзүрх Монгол Ардын Нам
15-р тойрог Э.Бат-Амгалан Баянзүрх Монгол Ардын Нам
16-р тойрог Б.Отгонсүх Сонгинохайрхан Монгол Ардын Нам
17-р тойрог Ц.Төрхүү Сонгинохайрхан Монгол Ардын Нам
18-р тойрог Ц.Сандуй Сонгинохайрхан Монгол Ардын Нам
19-р тойрог Б.Цолмон Сонгинохайрхан Монгол Ардын Нам
20-р тойрог Б.Бямбадорж Сонгинохайрхан Монгол Ардын Нам
21-р тойрог Д.Баярсайхан Сонгинохайрхан Монгол Ардын Нам
22-р тойрог С.Мөнхчулуун Сонгинохайрхан Монгол Ардын Нам
23-р тойрог М.Халиунбат Сонгинохайрхан Монгол Ардын Нам
24-р тойрог Р.Дагва Сонгинохайрхан Монгол Ардын Нам
25-р тойрог Д.Баттулга Сүхбаатар Ардчилсан Нам
26-р тойрог Х.Хатанбаатар Сүхбаатар Монгол Ардын Нам
27-р тойрог Д.Бадарсан Сүхбаатар Ардчилсан Нам
28-р тойрог О.Мөнгөншагай Сүхбаатар Монгол Ардын Нам
29-р тойрог Г.Төмөрбаатар Сүхбаатар Монгол Ардын Нам
30-р тойрог П.Баярхүү Сүхбаатар Монгол Ардын Нам
31-р тойрог Ц.Байгальмаа Хан-Уул Монгол Ардын Нам
32-р тойрог Ё.Цацралтуяа Хан-Уул Ардчилсан Нам
33-р тойрог П.Батчимэг Хан-Уул Ардчилсан Нам
34-р тойрог Б.Түвшин Хан-Уул Ардчилсан Нам
35-р тойрог Ж.Алдаржавхлан Хан-Уул Монгол Ардын Нам
36-р тойрог Э.Бат-Үүл Хан-Уул Ардчилсан Нам
37-р тойрог Б.Мөнхбат Чингэлтэй Монгол Ардын Нам
38-р тойрог Н.Батсүмбэрэл Чингэлтэй Монгол Ардын Нам
39-р тойрог Ш.Үнэнбат Чингэлтэй Монгол Ардын Нам
40-р тойрог Ц.Баатархүү Чингэлтэй Ардчилсан Нам
41-р тойрог М.Эрдэнэбат Чингэлтэй Монгол Ардын Нам
42-р тойрог Ж.Эрдэнэбат Чингэлтэй Монгол Ардын Нам
43-р тойрог Ц.Сандаг-Очир Багануур Монгол Ардын Нам
44-р тойрог Б.Батнасан Багахангай Монгол Ардын Нам
45-р тойрог С.Амарсайхан Налайх Монгол Ардын Нам