Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдод ажлын амжилт хүсэв

President.mn
2016 оны 7 сарын 6
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өчигдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдод алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж хууль тогтоох байгууллагыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт ерөөж, иргэд сонгогчдын итгэлийг даан ажиллахыг хүссэн юм.