Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уран дархны бурхан ухаан шингэсэн бүтээлүүд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

“Монгол уран дархан” үзэсгэлэн Бямба гарагт Уран зургийн галерейд нээгдлээ.

Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Уран дархны ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө зохиогдсон гэж дууллаа. Энэ үзэсгэлэнгийн давтамжийг ихэсгэх нь зүйтэй. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол үзмэр нь асар их үнэтэй, асар их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Энэ зүйлийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг.

Уран дархны энэ үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргая гэж бид хэлэлцэж тогтлоо. Тэгээд энэ үзэсгэлэнд аймаг, нийслэлийн уран дархчуудаа хамруулж, шилдэг бүтээлийг нь үнэлдэг байя.

Удахгүй АСЕМ-ын чуулган болох гэж байна. Эзэн Чингисийн үед Ази, Европыг Монголд уулзуулж байсан юм гэнэ билээ хэмээн бид ярилцдаг. Энэ уламжлалыг бид сэргээж байгаад өвөг дээдэс маань биднээр бахархах байсан биз. Энэ чуулганаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш монголчууд бид өөрсдийн энэ гайхалтай өв соёл, уламжлалаа сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр энэ үзэсгэлэнд танилцуулсан эд зүйлийг чуулганы үеэр үзүүлэх боломжтой.

Түүнчлэн чуулганд оролцох сайд дарга нарыг дагалдаад дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Ингэснээр Монголын энэ гайхамшигт өв соёл дэлхий нийтийн зурагт, хэвлэлээр цацагдана гэсэн үг юм. Тэгэхээр бид АСЕМ-ын чуулганаар дамжуулан үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулах боломжтой байна” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг шилдэг уран дархчуудад гардуулж өглөө.

“Монгол уран дархан” үзэсгэлэн долдугаар сарын 2-8-ны хооронд 09:00 - 18:00 цагийн хооронд СТӨ-ний зүүн талд байрлах Уран зургийн галерейд гарч байна.


Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг