Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

МАН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын сонгуулийн төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчиж байгааг илчилсэн үйлдлүүдийг тодорхой баримт нотолгооны үндсэн дээр мэдээлэхээр шийдлээ. Үүнд,

  • Архангай аймгийн нэгдүгээр тойрогт буюу Ихтамир сумын штабын ажилтнууд сонгогчдод архи тараасан хэргийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулсан. Тухайн үед нэр дэвшигч Д.Ганхуягын сурталчилгааны материал болон их хэмжээний согтууруулах ундааг машиндаа авч явсан нь тогтоогдсон.
  • Мөн дараагийн ноцтой гэхээр асуудал нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт сонгогчдийн саналыг татах зорилгоор Япон улсад ажиллаж, амьдрах дадлагажигчдыг бүртгэх нэрийдлээр сонгогчдийг хууран мэхэлж  мөн мөнгө тараасан болох нь тогтоогдсон. 
  • Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн Г.Баярсайхан иргэдэд мөнгө тараасан, архидуулсан байсан гэсэн юм.

Мөн тэрбээр “АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан мэдээлэл хийлээ. Одоог хүртэл хууль, шүүхийн байгууллагаас хууль зөрчсөн гэх хариу, мэдээлэл өгөөгүй. Гэтэл түүний нэр хүндэд халдаж, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилгоор Д.Оюунхоролыг мөнгө тарааж хууль зөрчсөн мэтээр мэдэгдэл хийж байгаа нь АН-ын зүгээс хийж байгаа увайгүй үйлдэл юм.

Увс аймгийн нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын машинд хууль бусаар халдаж нэгжлэг хийж улмаар биед нь байсан 200 орчим мянган төгрөгийг авч их хэмжээний мөнгө тараасан мэтээр гүтгэж байгааг хуулийн байгууллагад шалгуулж байна.  Мөн Архангай аймагт нэр дэвшигч Ж.Мөнхбатын сурталчилгааны хаалтын үеэр бусдын нэр хүндэд халдсан үйлдэл хийгээгүй гэдгийг нотолж байна. Харин МАН-аас нэр дэвшигчдийн болон штабын ажилтнуудын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан гэдгийг онцолмоор байна” гэлээ.