Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2016.06.28

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3,978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх бөгөөд хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй.
     
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа.
     
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
     
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
     
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.    

Зөөврийн хайрцгаар санал авах сонгогчийн судалгаа, чиглэл​

Дүүрэг

Сонгогчийн тоо

Хайрцаг/чиглэлийн тоо

1

Баянзүрх

995

118

2

Сүхбаатар

402

66

3

Чингэлтэй

618

66

4

Багахангай

26

2

5

Налайх

188

13

6

Багануур

174

10

7

Баянгол

81

35

8

Хан-Уул

488

72

9

Сонгинохайрхан

1,006

108

 

Нийт

3,978

490

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn