Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ болон Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан Цагдаагийн байгууллага өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаагаа мэдэгдлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн ЦЕГ-ын даргын тушааалаар өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 1,051 гомдол дуудлага ирсэн. Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэж, шалгах ажиллагааг хийж байгаа. 

Одоогоор шүүхэд шилжүүлсэн 159 гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, одоо шалгаж байгаа 453 гомдол, мэдээлэл байна.

Зарим нам эвсэл эцэслэн шийдээгүй, эцсийн шийдвэр нь гараагүй байхад Цагдаагийн байгууллагын нэрийг барих гэсэн үйлдэл хийж байна. Аливаа асуудлыг шалгаж, шүүхийн шийдвэр нь гарсны дараа энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.

ЦЕГ-ын мэдээлэл бүрэн эхээрээ.