Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

30 мянга гаруй иргэн гол ус гаталж сонгуульд саналаа өгнө

ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30,450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан мэдээтэй байна.

Иймд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газраас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүллээ.

Тус үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ