Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлийн бохирдолттой орнуудыг Сингапур тэргүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хөгжил дэвшилтэй холбоотойгоор үүссэн нэгэн гамшгийг “Light pollution” буюу гэрлийн бохирдол гэж нэрлэх болжээ.

Энэ нь нар шингэж харанхуй болсны дараа хүмүүс одтой тэнгэрийг харж чадахаа болих үзэгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хот суурингуудын хэт их гэрэлтүүлэг нь тэнгэрийн гүн харанхуйг нүдээр мэдрэх боломжийг хаадаг болжээ.

Саяхан Science Advances сэтгүүлд дэлхийн шөнийн гэрлийн тархалтыг хэмжиж газрын зураглал бүтээсэн нь нийтлэгдсэн байна.

Үүнээс харвал хүн төрөлхтний гуравны нэг нь шөнийн тэнгэрийг харахаа больжээ.

Сэтгүүлд нийтлэгдсэн газрын зураглал:

 

Гэрлийн бохирдол хамгийн өндөр улсуудыг жагсаахад Сингапур улс (0 хувь) тэргүүлсэн байна. График дээрх цагаан зурвас нь шөнө харанхуй тэнгэр харж чаддаггүй хүн амын эзлэх хувь гэнэ.

 

Гэрлийн бохирдлоос үүдэлтэй хэд хэдэн асуудал бий болж байна. Жишээлбэл биологийн өдөр шөнийн горим алдагдсанаас шувууд, хэвлээр явагчид төдийгүй хүний амьдралд ч өөрчлөлт орж байгаа гэнэ. Мөн сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй хэмээн өргөнөөр хэрэглэх болсон LED гэрлийн нөлөө нь уламжлалт улайсдаг гэрлийнхээс илүү байгааг судлаачид анхааруулжээ.

Гэрлийн бохирдолтод хамгийн бага нэрвэгдсэн орнуудаар Африкийн Чад (98.2 хувь), Төв Африкийн БНУ (99.7 хувь), Мадагаскар (97.4 хувь) тодорсон ба тэнд хүн амын бараг 100 хувь нь одтой тэнгэр харах боломжтой амьдардаг гэнэ.

Харин Монгол улс уг жагсаалтад хүн амын 95.6 хувь нь одтой тэнгэр харах боломжтой байдаг гэж дурдагдсан байна. 

Эх сурвалж: Business Insider