Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Copa America тэмцээний аваргын төлөө тоглолтонд торгуулийн цохилт алдаж Чилийн багт хожигдсон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси зодог тайлж байгаагаа мэдэгдлээ.

2005 онд анх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн, одоо 29 настай Месси нийт 112 тоглолтонд орж 55 гоол хийжээ.

Месси “Миний хувьд үндэсний шигшээ багт дахин тоглохгүй. Би чадах бүхнээ хийсэн ч аварга болж чадсангүй” гээд “Би шийдсэн, дахиж тоглохгүй. Дөрвөн удаа аварга болох боломжийг алдлаа” гэж мэдэгдлийнхээ үеэр ярьсан байна.

Америк тивийн аваргын төлөө тоглолтонд Аргентин Чилитэй 120 минутын турш өрсөлдөөд 0:0-ийн харьцаагаар дуусч торгуулийн цохилтоор ялалтыг шийдэхэд Месси бөмбөг алдаж 4:2-оор хожигдсон юм.

Үндэсний шигшээ багтаа тоглохдоо “од муутай” гэгддэг Месси 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын алтан медалиас өөр олон улсын чанартай тэмцээнээс аварга авч байсан түүхгүй ажээ.

 

Эх сурвалж: Independent