Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ, захууд амарна

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

Зургаадугаар сарын 29-нд буюу энэ долоо хоногийн Лхагва гарагт 07:00-22:00 цагт УИХ болон Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль болно.

Сонгуулийн тухай хуулийн 16.5-д зааснаар ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг. 

Бүх нийтийн амралтын өдөр учраас сонгуулийн өдөр дугаарын хязгаалалт үйлчлэхгүй. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас ар иргэддээ аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа.

Түүнчлэн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн бөгөөд Лхагва гарагт захууд ажиллахгүй.

Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа.