Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид Британий захиргаанд буцаж орохыг уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт (6.22) Хонг Конгийн хэсэг тэмцэгчид Alliance to Resume British Sovereignty over Hong Kong and Independence хэмээх сүртэй нэртэй нам байгуулж Хонг Конгийг буцаан Британий захиргаанд оруулах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Намын тэргүүн Билли Чиу “Тусгаар тогтнол бол эцсийн зорилго. Британий захиргаанд орох нь зүгээр л шилжилтийн үе шат байх юм” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл тэд Британий захиргаанаас тусгаар тогтнох нь Хятадаас тусгаар тогтнохоос хялбар гэж үзэж байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд Хонг Конгчууд 1997 онд Хятадад шилжихийн өмнө амлаж байсан эрх чөлөө хэрэгжилгүй алга болохоос эмээх болсон юм.

1997 онд Британиас Хятадад шилжүүлэх үед хийсэн тохироогоор Хонг Конгийн капиталист системийг 50 жилийн хугацаанд хөндөлгүй хадгалахаар болсон. Энэ 50 жилд Хонг Конгийг тусгай засаг захиргааны бүс хэмээн нэрлэж “нэг улс-хоёр систем” загвараар хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хонг Конгийн иргэд энэ хугацааг дуусахаас өмнө тусгаар тогтнолоо сэргээх арга зам хайж эхлээд байгаа юм. Гэвч ажиглагчид Британи Европын Холбооноос гарах эгзэгтэй цаг үед ийм асуудал дэвшүүлсэн нь цагаа олоогүй явдал гэж үзэж байна. Учир нь ЕХ-ноос гарах санал асуулгын дүнгээс үүдэн Нэгдсэн Вант улс дотор үзэл бодлын хагарал үүсээд байгаа юм.

 

Эх сурвалж: Telegraph