Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК элэгний “С” вирусийг эмчлэхэд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 6 сарын 27
Сурталчилгаа

Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэгч ХасБанк нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж, байгаль орчин, нийгэм, хүн амын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Тэр дундаа эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд өнөөдөр томоохон хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.

Тодруулбал, ХасБанк, Эрүүл мэнд, спортын яам элэгний “С” вирусийг илрүүлэх, эмчлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, санамж бичигт Эрүүл мэнд, спортын яамны сайд С.Ламбаа, ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд элэгний “С” вирусийг тоолох итгэмжлэгдсэн лабораториуд болон “С” вирус устгах эм ханган нийлүүлэгч байгууллагууд төлөөлөл оролцлоо.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХасБанк нь шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгүүдийг “С” вирус тоологч аппаратаар хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төдийгүй Эрүүл мэнд, спортын яамтай хамтран элэгний “С” вирусийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх чиглэлээр нийгэмд хандсан сургалт сурталчилгааг зохион байгуулах юм.

 

Мөн Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаануудын нэг болж буй элэгний хавдрыг үүсгэгч “С” вирусийг эмчлэх эмийг хэрэглэгчдэд хүргэх, үүнтэй холбоотой иргэдэд тулгарч буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хамтын ажиллагаа чиглэгдэнэ. Тухайлбал, ХасБанк элэгний “С” вирусийн оношилгоо, эмчилгээ хийлгэж буй иргэдэд өөрийн шалгуур, нөхцөлийн дагуу хөнгөлөлттэй зээл олгох юм. Зээл нь 3 жилийн хугацаатай, 4 сая хүртэлх төгрөгийн хэмжээтэй, зах зээл дээрх хамгийн бага буюу 1.2 хувийн хүүтэй байх юм.

 

Зээлийн мөнгийг эмчилгээний зээлд зориулан тусгайлан гаргасан төлбөрийн картад олгох бөгөөд уг картыг одоогоор ХасБанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Интермед, Гранд мед, Сонгдо эмнэлэгүүд, Хаппи Веритас, Гялс, Мед аналитик, Стандлаб, Онкоген, Итгэл, Элэгний төв лабораториуд болон Омбол, Монгол эм импекс эм ханган нийлүүлэгч байгууллагуудын карт уншигч машинд уншуулан эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө төлнө. Ингэснээр зээлдэгч нь зээлээ зөвхөн өөрийн эмчилгээнд зориулах давуу талтай юм. Хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ 7-р сарын 4-өөс хэрэгжиж эхлэх бөгөөд цалин болон бизнесийн тогтмол орлоготой, элэгний “С” вирусийн эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд ХасБанкны салбаруудад хүсэлт гаргасанаар зээлээ шийдүүлэх боломжтой.

 

Түүнчлэн, ХасБанк элэгний “С” вирусийг тоолох итгэмжлэгдсэн лабораториуд болон “С” вирус устгах эм ханган нийлүүлэгч бусад байгууллагуудтай ч хамтран ажиллахад бэлэн байна.

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.