Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Чилийн шигшээ Америк тивийн аварга боллоо

Б.Дөлгөөн
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөнгөж сая өндөрлөж Чили улсын шигшээ баг хоёр жил дараалан цом өргөлөө.

Тоглолт үндсэн цагт хуурай тэнцэж нэмэлт 30 минутанд мөн л гоол орсонгүй. Улмаар тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдлээ. Чили 4:2 Аргентин. 

Аргентиний баг нэг (багийн ахлагч Л.Месси шувуу буудав) болон дөрөв дэх цохилтоо алдсан бол Чилийн эхний цохилтыг Аргентиний хаалгач хаасан юм. Аргентиний шигшээ 3 жил дараалан том тэмцээнд финалдсан боловч түрүүлж чадсангүй.

Ингээд  Чилийн шигшээ баг хоёр дахь удаагаа тивийн аварга болж байна.

Өнгөрсөн жил энэ хоёр улсын шигшээ баг финалдаж мөн л торгуулийн цохилтоор шийдэгдэж Чилийн шигшээ баг нутагтаа цом өргөж байсан бол энэ удаа дахин аварга болж байна.